Алба сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
2019/06/20

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойг тохиолдуулан алба сурталчлах өдөрлөг, баярын ёслолын жагсаалын арга хэмжээ өнөөдөр / 06 дугаар сарын 20/ 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.  

  Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх юм.  

Мөн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 224 тоот дасгалын үзүүлэх тоглолтыг зохион байгуулна.

 Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7  тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404