АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээр болно
2019/06/19

Худалдааны салбарт гарсан маргааныг зохицуулах АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээр лхагва гарагт эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Флорида муж улс руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

“Худалдааны гэрээ байгуулах хэлэлцээгээ манай багийнхан маргааш эхлүүлнэ. Ямар үр дүнд хүрэхийг харцгаая. Хятад улс гэрээ байгуулахыг хүсэж байна, бид ч мөн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа боловч хоёр талд харилцан ашигтай гэрээ байх ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй мягмар гарагт утсаар ярьсан тухайгаа мэдээсэн байна. “Си даргатай би маш сайн харилцаатай. Бидэнд худалдааны гэрээ байгуулах боломж бий гэж бодож байна” хэмээн Цагаан ордны тэргүүн онцлон хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404