“ШАР” хэмээх Э.Энхбатыг хар тамхины хэргээр саатууллаа
2019/06/18

БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар ээлжит тээвэрлэлт хийсэн гэх мэдээллийг ирүүлсэн байна.

Энэхүү мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулжээ. Шалгалтын явцад урд хөршөөс их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн хэрэгт сэжиглэн Монгол Улсын иргэн “шар” хочит Э.Энхбат нарын гурван иргэнийг саатуулсан байна.

Дээрх гурван этгээдийг Э.Энхбатын гэрээс баривчилжээ. “Шар хочит” Э.Энхбат нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байсан аж. Баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь, биед халдахыг завдсан учир цагдан хорьжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404