С.Бямбацогт: Нийтээрээ харилцан ойлголцсоны батлагдах байх
2019/06/18

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш олон жил, олон парламент ярьж, ард түмнийхээ санал асуулгыг сонсч байж хууль санаачлагчид УИХ-д өргөн барьсан юм байна лээ. Долоон удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн. МУ-ын одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саналыг нь авч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Үндсэн хуулийн нэгдэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдсэний дараа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард иргэд гээд олон байгууллагаас саналыг нь авч зөвшилцөх, улстөрийн намуудтай зөвшилцөх ажлууд хийгдэх байх. Ингэж бүх нийтээрээ харилцан тохиролцож, ойлголцсоны дүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл батлагдах байх.

МУ-ын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гээд орчихсон байгаа. Ийм заалттай. Энэ заалт огт хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг сонгууль өгөх эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгоно. Саналаа нууцаар гаргаж, 4 жилийн  хугацаатайгаар сонгоно гэсэн заалт өөрчлөгдөөгүй"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404