Египетийн ерөнхийлөгч асан Мухаммеп Мурси шүүхийн танхимд нас баржээ
2019/06/18

Египетийн ерөнхийлөгч болоод “Ах дүү мусульманчууд” исламист бүлгийн тэргүүн  асан Мухаммед Мурси 67 насандаа таалал төгсчээ. 

Ahaber сувгийн мэдээлснээр түүнтэй холбоотой тагнуул хийсэн хэргийн шүүх хурлын үеэр ялын тогтоол уншиж дууссаны дараа түүний бие гэнэт муудаж, улмаар зүрхний шигдээсээр нас барсан гэнэ. 

Энд дуулгахад, Мухаммед Мурси нь Арабын хувьсгалын үеэр Хосни Мубаракийг түлхэн унагаж эргэлт хийсэн үйл явдлын дараа  2012 онд ардчилсан сонгуульд ялалт байгуулж, Египетийн Ерөнхийлөгч болж байв. 

Харин 2013 онд тус улсад гарсан цэргийн эргэлтийн дүнд засгийн эрхэнд Абдул Фаттах Ас-Сиси гарч, Мухаммед Мурсигийн тэргүүлдэг “Ах дүү мусульманчууд” бүлгийг алан хядагч байгууллага хэмээн зарлаж байлаа. 

2015 онд Мухаммед Мурсиг “хүчирхийлэл, нийгмийн бүлэг хоорондын зөрчилдөөнд турхирсан”, цагдаагийн хэсэг, төрийн байгууллагууд болон христийн сүм рүү дайрахын тулд алан хядагч бүлэглэлийг байгуулсан гэсэн хэргээр буруутган цаазын ял оноогоод хожим нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилж байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404