ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН ТУХАЙ
2019/06/18

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №04 хуралдааны шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газруудад: Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.

Үүнтэй холбогдуулан “Хамтарсан зөвлөл”-өөс гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулах чиглэлийг шатахууны худалдаа эрхлэгчдэд өгсөн ч аж ахуй эрхлэгчдээс холбогдох арга хэмжээг аваагүй байна.

Иймд “Хамтарсан зөвлөл”-өөс өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч, автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харъяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээний талаар мэдээллийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх ШААРДЛАГА-ыг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Холбоо барих: (51)-264165

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404