Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг АН эсэргүүцнэ
2019/06/17

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 -"60 тэрбум"-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн МАН-ын бүлгийн  гишүүдийн ихэнх нь  ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно гэдгээ АН мэдэгдэж байна гэлээ. Тэрбээр мэдэгдлийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 -Судлаачид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байсан. Энэ талаар?

 -Ерөнхийлөгчийн санал, шүүгчдийн саналыг авалгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Мөн 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж ҮХЦ-д маргаан үүсгэсэн нь шийдэгдээгүй байгаа. Тиймээс АН эсэргүүцэж байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404