Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно
2019/06/17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадам өчигдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ. Энэ сарын 16-ныг дуустал явагдах тус наадмын шалгаруулалт энэ өдрүүдэд нийслэлийн соёлын төв өргөө, хүүхэлдэйн театр, хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад үргэлжилж байна. Их наадмын хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно.

 Тоглолтонд Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучид оролцоно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404