Москвагийн жюүжицүгийн Их дуулгаас алт мөнгөн медаль авлаа
2019/06/17
ОХУ-ын нийслэл Москва хотноо болох жюүжицүгийн Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд "Монде" акадмемийн тамирчин Х. Сүхбат залуучуудын -73кг жинд, "Ральф Грейсе" "Монгол академи", "Тэрэгт транс" ХХК-ий тамирчин Ө. Эрдэнэбаатар насанд хүрэгчдийн бор бүсний -62кг жинд, "Монде" академийн тамирчин Б. Ариунцог насанд хүрэгчдийн бор бүсний -94 кг тус тус эх орноо төлөөлөн оролцлоо.
 Москвагийн жюүжицүгийн Их дуулга тэмцээний медалийн салхийг залуучуудын -73кг жинд Мондэ академийн тамирчин Х. Сүхбат хагалж, мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн бор бүсний -62 кг-ын жинд Өлзийтогтохын Эрдэнэбаатар алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404