Үерийн улмаас дөрвөн настай хүүхэд нас баржээ
2019/06/17

Өчигдөр орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд  үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогдсон  байна. Дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Улаанбаатараас Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т  хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын дөрвөн настай иргэн Ц сураггүй болсон байна.

Ийнхүү Онцгой байдлын газрын 20 алба хаагч, гурван машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн охины цогцсыг олжээ.

Үүнээс гадна Лүн сумын Зэгэс гэх газарт иргэн Т-ын гэр усанд автаж, таван том хүн, гурван хүүхэд усанд боогдсон ба иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болгожээ.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Тайшир суманд өчигдөр шөнийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын гурван гэр усанд автаж, хоёр том хүн, гурван хүүхэд усанд боогдсон бөгөөд мөн аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404