Д.Эрдэнэбат: Үндсэн хууль ердийн хуулиас өөр
2019/06/14

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг олон жил явагдсан. энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагад нийцүүлж байж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг хуульд нийцүүлэн өргөн бариагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталчихаад энэ хуулийн хэрэгжилт эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч, шинэ хууль баталсан. Гэтэл энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр явж байгааг туйлын буруу гэж харж байна.

 Энгийн хуулиар 4 минут ярих бол Үндсэн хууль хэлэлцэх дэгийн шинэ хуулиар 8 минут үг хэлж, 10 минут саналаа ярих ёстой.  Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрүү бариад батлах гэж байгаа нь тун хариуцлагагүй эхлэл болох гэж байна.

 АН-ын зөвлөл хуулийн дагуу завсарлага  авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах боломжгүй. Хууль журмын дагуу шаардлагыг нь хангаж хэлэлцүүлгийг эхлээч гэсэн шаардлагыг дахин тавья. Зөвшилцлөө хийж, улс төрийн намуудын саналыг аваач ээ.

 Цөөнх, сөрөг хүчин гэж байгаа бидэнд нэг л боломж үлдлээ. Хэлэлцүүлгийг хууль журмын дагуу эхлүүлтэл АН-ын зөвлөл чуулганы хуралдааныг орхин гарахаас өөр аргагүй” гэдгийг хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404