С.Эрдэнэ: Иргэдийн эрхийг хааж болохгүй.
2019/06/13

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Захиргааны Ерөнхий хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан билээ. Үүнтэй холбогдуулан өөрчлөлт оруулж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулт тавилаа. 

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 -Хэн нэг албан тушаалтан, байгууллагад зориулсан хуулийн өөрчлөлт оруулахдаа хуулийг өөрийг нь байхгүй болгох эрсдэлтэй алхам хийдгээ болимоор байгаа юм. Иргэдийн эрхийн асуудал, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр алхам хийж явмаар байна. Дандаа хассан, танасан, дордуулсан алхам хийхээ эрх баригчид болимоор байна. Иргэдийн эрхийг дордуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байгаа нь буруу. Өнөөдөр Захиргааны Ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт дээр хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авсан нь зөв. Иргэдийн эрхийг хааж болохгүй. Дээр нь Зөрчлийн тухай хуулийг бид бүхэлд нь авч хэлэлцэх шаардлагатай. Эрхзүйн чиглэлийн хуулиудаа анхаарах, засч сайжруулах шаардлага байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404