Ж.Батзандан намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа
2019/06/12

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/ыг өнөөдөр албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм. 

Улсын дээд шүүх тус намыг бичиг баримтын бүрдэл, холбогдох материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм. Ингэхдээ намын дүрэм, намын дарга, үзэл баримтлал, гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг харгалзан үздэг юм.

Монгол Улсад нийтдээ 32 нам албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд ШИНЭ нам 33 дахь нам болох эсэхийг Улсын дээд шүүх шийдвэлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404