Орхон аймгийн ЕБС-ийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ
3 өдрийн өмнө
Өнөөдөр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн баярын үйл ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлэн, урлаг спортын амжилт гаргасан суралцагч, төгсөгчдийг шагнаж урамшууллаа. 
Мөн Монгол улсын спортын цол, зэргийн болзол хангасан Жаргалант сумын Таеквондогийн “ТИТАН” клубын зарим тамирчдад спортын мастер, дэд мастерын үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө. 
      Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуулийн 5-р ангийг 64 бүлэгт 2076,  суурь боловсролыг 51 бүлэгт 1331 сурагч, 12-р ангийг 31 бүлэгт 638 суралцагч суралцан төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна. 
  
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404