Баянзүрх дүүрэг зам тээврийн осол, зөрчилгүй дүүрэг болно
6 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэйгээ хамтран‘’Хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь’’ зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, бага ангийн багш, нийгмийн ажилтнуудоролцлоо.

Зөвлөгөөний зорилго нь замтээврийнослынхоруршгийгхүүхэдбагачууд, эцэгэхчүүдэдтаниулах, тэдэндзамынхөдөлгөөндаюулгүй, зөворолцохмэдлэг, дадалолгох,эцэг, эх, асранхамгаалагч, замынхөдөлгөөндоролцогчдынүүрэг, сахилгахариуцлагыгдээшлүүлэхюм.

Дашрамд дурдахад, 2018 оны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн аваар осолд 1200 хүүхэд өртөж жилд дунджаар 50 хүүхэд нас барж байгаа харамсалтай статистик үзүүлэлт гарсан байна.

Зөвлөгөөний үеэрдүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зөвлөгөөнд оролцож буй албаны хүмүүсээс 2 төрлийн судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнг нь холбогдох байгууллагууд руууламжлах аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404