Монгол дипломатч 15 аас дээш жилийн хорих ял сонсож магадгүй
2019/06/11

Монгол Улсад 70-90 мянган хар тамхинд донтогсод бий гэсэн судалгаа бий. Жилээс жилд донтогчдын тоо нэмэгдсээ, Монголын  нэр нүүр болон явах учиртай дипломат ажилтнууд хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт их орооцолдох болоод байна.  Өнгөрсөн сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгахад машинд нийт 70 кг, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи тээвэрлэж явсан байжээ. 70 кг гэдэг бол маш их хэмжээний бодис. 

Монгол улсын Ерөнхий шүүгч Бат-Эрдэнийн хүү Баттүшиг  Тагнуулын сургууль төгсөөд төд удалгүй дипломатчийн үүрэг гүйцэтгэн хилийн дээс алхсан тэрээр ХБНГУ-ын хуулиар шийтгүүлэх нь тодорхой болоод байна. Тус улсын хуульд тухайн иргэн 5 гр түүнээс бага хэмжээтэй хар тамхи авч явсан бол ямар нэгэн ял шийтгэлгүй байдаг аж. Харин түүнээс их бол хуулийн дагуу ял шийтгэл оноодог юм байна. Маш их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшиг нарт хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноох нь. Мөрдөн байцаалтын явцад нэг бус давтан үйлдэлтэй, тэр бүртээ хэдэн кг хар тамхи зөөсөн болох нь тогтоогдох учир ялын хэмжээ нэмэгдэх аж. 

Сүүлийн үед хар тамхи хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдах, донтох үзэгдэл Германд газар авч байгааг хэвлэлүүд нь онцолжээ. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд их автаж байгаа учир хар тамхи түүнтэй холбоотой хэрэгт хүнд ял оноодог хуулийн зохицуулалттай болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404