Юнь Гуанжуныг ноцтой зөрчил гаргасан хэргээр шалгаж байна
2019/06/11

Хятадын Коммунист намын хэв журмын шалгалтын Төв хорооноос Өвөр Монголын өөртөө засах орны засаг захиргааны төв Хөх хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юнь Гуанжуныг ноцтой зөрчил гаргасан хэргээр мөрдлөг шалгалт явуулж эхэллээ. Энэ тухай Авлигын эсрэг зохицуулах газрын сайтад мягмар гарагт мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Юнь Гуанжун хяналт дор байгаа гэж энэ сайтад мэдэгджээ. Юнь Гуанжун нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Хөх хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Үүнээс өмнө тэрбээр Өвөр Монголын Ордос хотын тойргийн даргын албыг хашиж байсан гэнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Си Жиньпин тэргүүтэй тав дахь үеийн удирдагчид 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш авлигатай тэмцэх ажиллагаа идэвхжсэн юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд авлигатай тэмцэх томоохон аяны үр дүнд эрх бүхий олон албан тушаалтан халагдаж, хоригдож, зарим нь бүх насаараа хорих ял сонссон билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404