Пакистаны Авлигатай тэмцэх үндэсний товчоо Асиф Али Зардариг шалгаж эхэллээ
2019/06/11

Пакистаны Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Ерөнхийлөгч асан Асиф Али Зардариг банкны данстай холбоотой залилангийн хэргээр баривчилсан тухай телевизийн “Geo TV” суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Исламабад хотын Дээд шүүхээс холбогдох хэргийн талаарх шийдвэрийг танилцуулснаас хэдэн цагийн дараа түүнийг баривчилжээ. Зардари Пакистаны Дээд шүүхэд давж заалдах эрхтэй байна.

Пакистаны Мөрдөн байцаах газар Асиф Али Зардари, түүний эгч Фарьял Талпур болон “Omni Group” компанийн захирал Анвар Мажид нарыг хуурамч дансаар дамжуулан мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажлын хүрээнд Зардаригийн ойрын туслахыг өнгөрсөн оны долдугаар сард баривчилжээ. “Geo TV” сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч асны эгчийг барьцаагаар суллаж магадгүй байна.

Одоо Пакистаны парламентын доод танхимын депутат болох Асиф Али Зардариг 2008-2013 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа банкны дансаар дамжуулан мөнгө угаасан, залилан хийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Харин тэрбээр өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргүүдийг няцаажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404