Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизстан улсыг зорино
2019/06/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 06.12 буюу маргааш Киргизстан улсыг зорино. Тэрбээр тус улсад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцох төрийн тэргүүнүүд тэдэнд зориулан бэлдсэн буудал, байшинд байрлана. Харин Монгол болон Энэтхэгийн ерөнхийлөгчид тусгайлан бэлдсэн байрнуудаас татгалзаж, хотын захад байрлахаа илэрхийлжээ.

 Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцох аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404