Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ
2019/06/10

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрчээ.

 Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, байнгын хорооны шийдвэр гаргах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Захиргааны тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрбээр  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Хаврын чуулганг сунгах уу?

 -Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулна. 

 -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байна вэ?

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ ажил нь явагдаж байгаа явцаар дүгнэсэн. Олон төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн, гэхдээ нүдэнд харагдах, хууль нь батлагдсан ч хэрэгжилт нь 2020 онд хэрэгжүүлэх төслийг 0 хувьтай гаргасан. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404