"Бүх цэргийн наадам" болж өндөрлөлөө
2019/06/10

МҮБХ, Алдар СХ хамтран жил бүр зохион байгуулдаг "Бүх цэргийн наадам" сайхан боллоо. Барилдаанд 256 бөх уран мэх уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харъяат, цэргийн харцага Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ. Цэргийн наадмын дэвжээ түүнд ээлтэй байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, аралтай, бяртай арслан Б.Цэдэнсодном дайчин сайхан барилдаж үзүүрлэн "Жавхлант" чимэг нэмэв.

Их шөвөгт шалгарсан Завхан аймгийн Баянтэс сумын харъяат, уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьд "хичээнгүй" чимэг нэмж, Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, аймгийн нэмэх начин "өндөр" О.Мөнх-Эрдэнэ Цэргийн харцага цолд хүрлээ. Их шөвгийн дөрвөн бөх Алдар спорт хорооны бөхчүүд байлаа. Дунд шөвгийн наймд шалгарсан Булган аймгийн харъяат, хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар "нэмэх" чимэг нэмж, Увс аймгийн харъяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэ /Н.Батсуурь аваргын удмын бөх/, сумын заан Т.Батсүрэн нар Цэргийн начин цолны эзэн боллоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404