О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ хүргүүллээ
2019/06/10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэв. 

Тэрбээр, “Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад тус намын зөвлөлд нэгдэж, улмаар хүчтэй сөрөг хүчин байгуулахад хамтран ажиллах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-аас гаралгүйгээр, намаа төлөөлж АН-ыг УИХ-д бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин болгоход нэгдэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалгүй намууд Ерөнхийлөгчид үндэсний зөвшилөх зөвлөл байгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь сөрөг хүчин сул байгааг илэрхийлж байгаа юм. 2016 онд МАН-д 65 суудал буюу Үндсэн хууль өөрчлөх эрхийг, АН-д 9 гишүүнтэй бүлэг байгуулах эрх, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг сонгогчид олгосон. Гэвч МАН Үндсэн хуулийг өөрчлөхдөө, ард түмнийхээ саналыг сонсохгүй, эрх дураараа хандаж байна гэсэн шүүмжлэл их байна. АН-ын бүлэг сөрөг хүчин болж, ард түмний өмнөөс байр сууриа илэрхийлэх ёстой” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404