ЭХЭМҮТ-т эмнэлэгт хэвтсэн 13 хүүхдийн 12нт хүүхэд эдгэрч гарсан байна
2019/06/10

Хүүхдийн "Өнөр бүл" асрамжийн газарт гарсан гал түймрийн үед эрүүл мэнд нь эрсдэлд орсон 78 хүүхдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Яаралтай Тусламжийн Тасаг, Эрчимт Эмчилгээний Тасгийн хамт олон гамшгийн үед баримтлах журмын дагуу өндөр зохион байгуулалттай ажиллаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

 Нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлсэн бөгөөд эдгээрээс 13 нь эмнэлэгт хэвтсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтсэн 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүүхэд үргэлжлүүлэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, тогтворжжээ.

 УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус төвд ажиллах явцдаа Яаралтай Тусламжийн Тасаг, Мэс Заслын Эрчимт Эмчилгээний Тасаг, Хүүхдийн Эрчимт Эмчилгээний Тасгуудын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, эмч мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсч ярилцан, тодорхой үүрэг чиглэл өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404