Генерал Прают Чан-Оча Тайландын Ерөнхий сайдын суудлаа хэвээр хадгалж үлдлээ
2019/06/06

Генерал Прают Чан-Оча Тайландын Ерөнхий сайдын суудлаа хэвээр хадгалж үлджээ. Лхагва гарагт болсон санал хураалтын үеэр парламентын гишүүдийн 500 нь Генерал Прают Чан-Оча-ыг дэмжсэн байна. 

Ерөнхий сайдын албан тушаалд мөн “Ирээдүйн нам”-ын дарга Тханатхорн Чунгрунгреангкит нэр дэвшсэн бөгөөд тэрбээр 224 депутатын дэмжлэгийг авчээ. Түүний нэрийг цэргийн Засгийн газрыг эсэргүүцдэг улс төрийн хүчнүүдийн эвслээс дэвшүүлсэн байна. 

Тайландын Ерөнхий сайдын сонгуульд парламентын хоёр танхимын 750 гишүүнээс 747 нь оролцжээ. Парламентын гишүүдийн гурав нь түдгэлзсэн санал өгсөн байна.

Тайландад өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд долоон жилийн дараа анх удаа парламентын сонгууль болсон юм.  Тус улсын Сонгуулийн төв хороо саналын хуудсын 95 хувийг тоолж дууссаны дараа гуравдугаар сарын 29-нд сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404