Булган аймагт гал унтраах олон төрөлтийн тэмцээн үргэжилж байна
2019/06/06

Гал унтраах олон төрөлтийн тэмцээний “Алтан гадас” бүсийн аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Булган суманд үргэлжилж байна. 

Дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн 10 багийн тамирчин өрсөлдөж байна.

Онцгой байдлын анги салбаруудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Гал түймэр унтраах олон төрөлтийн спортын бүсийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах шийдвэр 1985 онд гарснаас хойш энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн “Алтан гадас” клубын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдөж байна. Довтолгооны шат, 4*100метр, саадтай 100 метр, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлтөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд тэмцээнд ОУХМ-3 спортын мастер, спортын дэд мастер цолтой тамирчид оролцож байна.

Тэмцээн өнөөдөр аваргуудаа шалгаруулж шагналаа гардана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404