ЕТГ-ын дарга З.Энхболд: Иргэний шүүхэд хандах эрхийг хумьсаар байгаад маш бага болгож байна
2019/06/05

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэж Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан  Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа.

ЕТГ-ын дарга З.Энхболд:

-Захиргааны үйл ажиллагааны тухай хуулиар НҮБ-ын ойлголт ч зөрчилтэй болно. Иргэний шүүхэд хандах эрхийг хумьсаар байгаад маш бага болгож байна. Зорилгоо олон улсад ойлгогдохоор томъёолох хэрэгтэй. 

 Жишээлбэл, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын газрыг УИХ тогтоол гаргаад, Засгийн газар шийдвэрлээд төрд авч болно. Гэтэл газрыг 10 сая төгрөгөөр төр үнэлнэ, иргэн 100 сая төгрөгөөр зарах гэдэг. Гэтэл энэ хуулиар иргэн хүн шүүхэд хандах эрхгүй байгаа. Иргэний шүүхэд хандах эрхийг боомилж болохгүй. 

 Ийнхүү гишүүн асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404