Умард Солонгосын удирдлагын тушаалаар үйлдсэн кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд шагнал амлав
2019/06/05

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Пёньян зөрчиж байгаа талаарх мэдээлэлд АНУ-ын Төрийн Департамент 5 сая хүртэлх ам.долларын шан амлажээ. Өмнөд Солонгосын телевизийн KBS сувгаар мэдээлснээр, холбогдох мэдээллийг Төрийн Департаментын цахим хуудсанд англи, хятад хэлээр нийтэлсэн байна.

Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг БНАСАУ-д оруулж байгаатай, мөн зэвсгийн экспорт, мөнгө угаасан, хүний эрх зөрчиж байгаатай холбоотой мэдээллийг сонирхож байгаа аж. Түүнчлэн Умард Солонгосын удирдлагын тушаалаар үйлдсэн кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд шагнал амлажээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнд нүүрс, металл, хүдэр, бөс бараа зэрэг БНАСАУ-ын экспортын бараг бүх барааг тус улсаас худалдан авахыг хориглосон нь Умард Солонгосын "хатуу валют"-ын эх үүсвэрүүдийг үндсэндээ хаасан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Пёньян хууль бус худалдаа болон санхүүгийн нууц төлбөр тооцоо хийдэг нарийн тогтолцоог аль эрт бий болгожээ. Өмнөх жилүүдэд ийм тогтолцоог Ойрхи Дорнод, Африк болон Зүүн Өмнөд Азийн зарим улсад зэвсэг нууцаар нийлүүлэхэд ашигладаг байсан бол БНАСАУ-ын эрх баригчид одоо хориглосон бараа бүтээгдэхүүн экспортлоход болон шатахуун түлш нэмэлтээр импортлоход гол хүчин чармайлтаа тавьж байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404