АНУ Болгар улсад F-16C/D Block 70/72 сөнөөгч онгоцнууд худалдах шийдвэрийг гаргалаа
2019/06/04

Болгар улсад 1.673 тэрбум ам.доллар бүхий F-16C/D Block 70/72 сөнөөгч онгоцнууд болон түүний дагалдах тоног төхөөрөмжүүдийг худалдах шийдвэрийг АНУ-ын Засаг захиргаа гаргажээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газар мэдэгдсэн байна. Энэ газар нь Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу цэргийн техник, зэвсгийг хилийн чанадад нийлүүлэх асуудлыг хариуцдаг байна.

Болгар улсад 8 сөнөөгч онгоц болон дагалдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх зөвшөөрлийг олгожээ.  

“АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс гэрээгээ хэрэгжүүлэх нь гадаад бодлого, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Энэхүү худалдан авалт нь агаарын орон зайгаа хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, АНУ болон НАТО-тай хамтран ажиллах боломжийг Болгар улсад олгож байгаа юм” хэмээн баримт бичигт дурджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404