Оросын макро эдийн засаг тогтвортой байна гэв
2018/07/08

"Энэ оны эхний таван сарын дүнгээр Оросын макро эдийн засгийн байдал тогтвортой байна" гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Гол гол үзүүлэлтээр эерэг хандлага ажиглагдаж байгаа тухай тэрээр ярьжээ.

Түүний хэлснээр, нэгдүгээр сараас тавдугаар сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл 3,2%-иар өссөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2,5% өсч, тээврийн бараа эргэлт 3,1%-иар нэмэгдснийг тэр тэмдэглэжээ.

Төрийн тэргүүн ажил хэргийн идэвхижлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулж, дэд бүтцийн томхон төслүүд хэрэгжүүлэх нэмэлт саналыг засгийн газрын гишүүдтэй хэлэлцэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.

Статистикийн эсрэг тоо баримт хадгалагдана гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлсэн байна.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн дэмжлэгийн үр нөлөө, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна бага, дунд бизнесийг хөгжүүлэхийн тулд их ажил хийх хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.

Эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулж, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэж Оросын тэргүүн онцлон дурдсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404