УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: МУ нэг тойрог байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ
2019/06/03

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

Захиргааны хэргийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг тус бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. ҮХЦ-ийн гишүүн н.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-аас нэр дэвшүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангий нэрийг дэвшүүлснийг бүлэг дэмжсэн байна. 

 Мөн Сонгуулийн хуулийг төслийг хэлэлцсэн байна. Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Монгол Улс цаашдаа тогтвортой хөгжих шаардлага байна. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоог ажлын хэсэг ярилцлаа. Мажоратори систем сонгогчдод ашигтай тогтолцоо гэж үзээд дөрвөн хувилбар дээр ярилцаж, Монгол Улс нэг тойрог байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ. Ингэснээр тойргийн асуудал бус улс орны хэмжээнд асуудлыг харж шийднэ" гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404