УИХ-ын Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэрбээр:
-Өчигдөр Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан.
Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон,фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцоруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан.