Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэллээ
2019/05/31

Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэлсэн байна. Энэ жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймаг 7-р сарын 6,7-ний өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн Газарт санал өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам 7-р сарын 8,9-ны өдрүүдэд болно. Мөн Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгууд 9,10-ны өдрүүдэд наадамлах бол, Өвөрхангай аймаг 10,11-ны өдрүүдэд наадмаа хийх аж. Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулна. Ингэхдээ төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үед тэмдэглэхээр төлөвлөжээ. Харин Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11,12-нд хийхээр болсон байна. 7-р сарын 28,29-ний өдрүүдэд Баруун бүсийг даншиг наадам болно. Тус наадам Баян-Өлгий аймагт энэ жил болох бөгөөд Өлгийчүүд наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн Газарт санал оруулжээ. Мөн Дундговь аймаг 28,29-нд зохиогдох говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.     

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404