“Болтон нар” Америкийн дипломат бодлогыг бусниулж байна
2019/05/31

Америкийн тэнгисийн армийн коллежийн профессор Том Николс саяхан “Өнөөдрийн Америк” сонинд өгүүлэл нийтэлж, сүүлийн үеийн Америкийн дипломат харилцааны талаар анализ хийсэн бол Америкийн дипломат бодлого нэгэнт зүг чигээ алдсан хэмээн дүгнэжээ. Харин тус орны сүүлийн үеийн дипломат харилцааны салбарт ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн үйл хэрэг хариуцсан туслах Жон Болтоны бараа байнга харагдах болсон аж.

Батлан хамгаалах яамдаа дарамт үзүүлэн байж Иранд чиглүүлсэн цэрэг дайны төлөвлөгөө гаргуулж, Персийн буланг “битүүмжилсэн”, Венесуэлд өдөөн хатгалга хийж, “Монроэизм” гэгчээр тус орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон, ОХУ болон БНХАУ-ыг үндэслэлгүйгээр зэмлэн буруушааж, өдөөн хатгалга явуулсан... Энэ бүхэн бол даруй энэхүү цагаан сахалт Жон Болтон ерөнхийлөгчийн туслах болсны дараах үйлдлүүд бол, профессор Том Николсын санаа зовниж байгаа нь ямар ч үндэслэлгүй зүйл биш юм. Жон Болтоны удирдсан Америкийн дипломат харилцаа яг л уяанаасаа алдуулсан зэрлэг агт шиг зүг чиггүй байдалд оржээ.

Америкийн “Хаукс” бүлгийн төлөөлөл болсон Жон Болтон нь өмнө нь тус орноос НҮБ-д суугаа суурин төлөөлөгчөөр ажиллахдаа, “Америк зөвхөн шаардлагатай үед л НҮБ-ын үүргийг бадруулах болно. Энэ мөн ч НҮБ-ын байх ёстой дүр төрх. Америкийн хувьд өөрийн орныхоо ашиг сонирхолд нийцүүлэх бол цорын ганц асуудал юм. Хэрвээ та үүнд дургүйцвэл уучлаарай. Гэвч бодит байдал ийм л юм” гэж хэлж байсан юм. Түүнчлэн тэрээр Америкийн гол гол хэвлэл мэдээлэлд БНАСАУ болон Иранд цэрэг дайны цохилт өгөх тухай ярьж байсан бөгөөд өөрийн бичсэн номдоо ч “бууж өгөх нь сонголт биш”, “Барак Обама бидний эх орны бүрэн эрхийг хэрхэн хохироосон” гэх зэрэг үгийг ашиглаж, хэлэлцээрийг үзэн ядсан, тулж сөргөлдөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг юм.

Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн үйл хэрэг хариуцсан туслах болсны дараа Жон Болтон нь мөн л дур зоригоороо аашилж, “Хятадын пуужин Оросыг заналхийлж байна” гэж нэг үе их л хөөрөгдсөн бол үүнийх нь хариуд “ОХУ-ын үндэсний ашиг сонирхолд Хятад улс биш, харин АНУ болон НАТО заналхийлж байна” гэж Оросын тал хатуу хариу өгсөн юм. Мөн өнгөрч сар Жон Болтон цагаан ордонд сэтгүүлчдэд хандан, Кубийн зэвсэгт хүчин Венесуэлийн нутагт Николас Мадурод туслан засгийн эрхийг нь хамгаалж байна гэж хэлсэн бол үүнийг нь Кубийн гадаад хэргийн сайд Бруно Родригез хатуу шүүмжилж, Жон Болтон бол “дандаа худал ярьдаг хүн”, тэрээр Трампт буруу мэдээлэл өгч байна гэжээ.

Тэгэхээр “тухайн жил Америк худлаа ярьж байгаад Иракийн дайныг өдсөн бол Жон Болтон яах аргагүй энэхүү дайныг өдөгч нарын нэг мөн. Одоо тэрээр Америкийг дахин дайнд оролцуулахыг санаархаж байна. Жон Болтон үнэхээр дайнд дуртай, тэр Иракийн дайнаас ямар ч сургамж авсангүй нь ойлгомжтой” гэж 2020 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Берни Сандерс саяхан хэвлэлд хандан хэлсэн юм.

Үнэндээ цагаан ордны дипломат бодлогыг зөвхөн Жон Болтон эзэмшиж байгаа биш, түүнтэй зэрэгцэн Майк Помпео, Петр Наварро нарын зэрэг “Хаукс” бүлгийн хүмүүс бий. Тэд Америкийг үргэлжлүүлэн “дэлхийн эзэрхэгч” байлгахыг зорьж байгаа бөгөөд үүнийхээ тулд хэлснээсээ ахин дахин буцаж, мөргөлдөөнийг ширүүсгэж байгаа бөгөөд заримдаа бүр ч худлаа ярьж, бусдыг зориуд харлуулж байна. Гэвч өнөөдрийн дэлхий ертөнц өөрчлөгдөж, хэдхэн хүний үг ярианаас болж чиг хандлага нь өөрчлөхгүй болсон нь үнэн.

Эдийн засгийн даяаршил, улс төрийн олон туйлт байдал, нийгмийн мэдээжүүлэлт зэргийн үйлдэл дор олон улсын эрх ашгийн бүтэц, глобал засаглалын тогтолцоонд өнгөрсөн гучин жилд маш том тохируулга, өөрчлөлт гарсан юм. Хөгжиж буй орнууд, тэр дундаа шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд нь ирэх тусмаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч болж байна. Өнгөрсөн оны 12-р сард Хятад улсын нийтэлсэн “Ирээдүйн олон улсын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт ба Хятад улсын стратегийн сонголт” тайланд төсөөлснөөр, 2035 он гэхэд хөгжиж буй орнуудын ДНБ хөгжингүй орнуудыг давж, дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жин нь 60 хувьд дөхөх болно.

Яг ийм нөхцөлд, дэлхийн 2-р дайны дараа Америкийн удирдаж байгуулсан дэлхийн улс төрийн дэг журам нь сорилтод нүүрлэж, тохируулга хийхгүй байхын аргагүй болж байна. Үүнээс үүдэлтэй “түгшүүрт байдал” нь уулын эзэрхэгч этгээдүүдийг “нойргүйдүүлж” байна. Өнгөрсөн хэсэг хугацаанд Америк нэг талаар олон улсын байгууллага, конвенцаас ухран гарч, өөрийн ашиг сонирхлоо хамгийн их хамгаалсан олон улсын шинэ дэглэм тогтоохыг оролдож, нөгөө талаараа холбоотон орнуудтайгаа ахин дахин үнэ хаялцаж, “хамгаалалтын төлбөр” авахаар оролдсон. Түүнчлэн ОХУ-д шахалт үзүүлж, Хятад улстай худалдааны дайн дэгдээн, Хятадын аж ахуйн нэгжийг “боомилохоор” дамжин технологийн хөгжил дэвшлийг хориглохыг санаархсан юм. Харин баян ядуугийн зөрөө исэж байгаа, ажил төрлийн салбар нь хоосорч байгаа, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах байдал хурцдаж байгаа зэрэг дотоодынхоо бүтцийн чанартай асуудлыг маш хялбар явцуу Популист үзлээр зохицуулахыг оролдсон бол үүнийх нь дүнд байдал улам хурцдаж, засаглал нь “буруу эргэлт”-эд орсон байна.

Америк дангаараа эзэрхсэн цаг эрин эргэж ирэхгүй нь ойлгомжтой юм. Дайдаж алалцахыг зорьсон “Болтон нар” хуучин жороор шинэ асуудлыг шийдэхээр оролдох нь ямар ч үр дүнд хүрч чадахгүй нь үнэн. Тэдний энэхүү үзэл баримтлал, мужууд үйлдэл нь эцсийн эцэст улс орныхоо хүчийг сулруулж, олон улс дахь итгэл үнэмшил, нэр нөлөөг буруулна. Түүнчлэн тэдний “өдөөн хатгалга” дор Америкийн дипломат бодлого уяанаасаа алдуулсан зэрлэг агт шиг байж, улс орондоо улам их гай тарих болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404