Баяр наадам Урианхай сурын харваагаар эхэллээ
2018/07/07

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ. Урианхай сурын харваад нийтдээ 200 гаруй харваач оролцож байгаагаас 16 улсын мэргэн цолтон, 64 спортын дэд болон мастер цолтон харваж цэц мэргэнээ сорьж байна.

Түүнчлэн Урианхай сурын энэ цаг үеийн хамгийн дээд цолтон болох Эрхий мэргэн Баян-Өлгий аймгийн буянт сумын харъяат Ч.Жамбал, Дархан мэргэн М.Батгэрэл нар харваж байгаа бөгөөд 30 сум тавих юм байна. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорч маргааш Буриад сурын харваагаар үргэлжлэн явагдана.

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404