АВАРГА цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
2019/05/29

Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан АВАРГА цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Бо.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан М.Бямбадорж нар үлдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404