“Голден Заамар – 2019” боксын тэмцээн болно
2019/05/29

“Голден Заамар – 2019” олон улсын боксын тэмцээнийг анх удаа хөдөө орон нутагт ирэх сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт тус тэмцээнийг хийхээр товлосон тухайгаа “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн хурлын үеэр “Монголын боксын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхболд хэлсэн юм. Тэмцээнийг “Монголын боксын холбоо”, Төв аймгийн боксын холбоо, “Алтан од” клуб Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгийн газар болон Хайлааст багын Засаг дарга нар мэдээлэл хийсэн юм. “Шижир алт” клубын 17 жилийн ой, Алтан од клубын таван жилийн ойн нэрэмжит “Голден Заамар” олон улсын тэмцээнийг Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн боксын холбооны тэргүүн Ц.Энхболдын санаачлагаар зохион байгуулах болсон байна. Тэмцээнд насанд хүрэгчдийг таван жингээр өрсөлдүүлэхээр болжээ. Олон улсын чанартай тэмцээнийг хөдөө орон нутагт тэр дундаа багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах болсон шалтгаан нь “Шижир-Алт” клубын үүсгэн санаачлагч Б.Эрдэнэбаяртай холбоотой. Түүнийг хөдөө орон нутагт боксын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн байна. Тэрээр “2002 онд байгуулагдаж байсан. энэ цагаас хойш олон тамирчин амжилт үзүүлж ирснийг дуулгахад таатай байна” гэсэн юм. Тэмцээнд гадна, дотны төлөөлөгчид оролцох бөгөөд ретингийн хувьд наймдугаарт эрэмбэлэгдэнэ хэмээн хурлыг зохион байгуулагчид онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404