Амазон мужийн дөрвөн өөр шоронд даваа гарагт болсон зодооны улмаас 40 хүн нас барлаа
2019/05/29

Хоригдлуудын зодооны улмаас Бразилын хойд хилийн Амазона мужийн шоронгуудын харуул хамгаалалтыг чангатгаж байна. Амазоны мужийн дөрвөн өөр шоронд даваа гарагт болсон зодооны улмаас 40 хүн нас барсан тухай албаныхан мэдээлсэн байна. Үүнээс өмнө өнгөрөгч ням гарагт л гэхэд өөр нэг шоронд үймээн самуун болж, 15 хүн амь насаа алджээ.

Албаныхны хэлснээр даваа гарагт болсон зодооны үеэр нас барсан хүмүүсийн дийлэнх нь амьсгал боогдсон шинжтэй байжээ. Шоронгийн аюулгүй байдалтай холбоотой энэ хэргийн улмаас Бразилын Засгийн газар мужийн шоронгуудын хамгаалалтыг чангатгаж байна. Мөн зодоод яагаад гарах болсныг тогтоох мөрдлөг шалгалт эхэлжээ.

Үүнээс өмнө 2017 онд л гэхэд ням гарагийн зодоон болсон шоронд мөн шоронгийн бослого болж, 20 цаг үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас 56 хүн амь насаа алдаж байжээ.

Ер нь Бразил улс шоронгийн хоригдлуудынхаа тоогоор дэлхийд гуравдугаарт ордог. 2016 оны 6 сарын байдлаар 726 мянга 700 гаруй хоригдол бүртгэгдэж байжээ. Энэ нь шоронгийнх нь хүчин чадлаас хоёр дахин олон хүн хоригдож байгааг илтгэж байна.

Мөн 2016 оны зургаадугаар сарын байдлаар Бразилын шоронгууд 368 мянга гаруй хоригдол байлгах багтаамжтай байжээ. Хоригдлын тоо нэмэгдэх зуурт шоронгоос оргох оролдлого, үймээн самуун хэвийн үзэгдэл болж, хүчирхийлэл газар авчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404