Их Британид 5G сүлжээ нэвтрэхэд “Хуавэй” тусална
2019/05/29

 Их Британийн харилцаа холбооны гол операторуудын нэг ЕЕ компани мэдээлэл хийж, энэ сарын 30-наас эхлэн улсынхаа томоохон зургаан хотод 5G сүлжээг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсноо олон нийтэд мэдэгдлээ. Ингэснээр тус улсад 5G сүлжээ албан ёсоор нэвтэрч эхлэх аж. Түүнчлэн ЕЕ компанийнхан 5G сүлжээнийхээ зарим үндсэн суурь тоног төхөөрөмжийг “Хуавэй” компаниас авч хэрэглэхээ илэрхийлсэн байна. Үүнээс өмнө гадаадын зарим хэвлэл мэдээлийн хэрэгслээр ЕЕ компани “Хуавэй”-гийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй болсон талаар мэдээлж байсан юм. Тэгвэл тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид “Өмнө нь хэлсэнчлэн “Хуавэй” компани манайд шаардлагатай 5G сүлжээний тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Тус компани манай тоног төхөөрөмжийн чухал нийлүүлэгч” хэмээн ярьжээ. 
 ЕЕ компани 5G үйлчилгээг эхний ээлжинд Лондон, Кардифф, Эдинбург, Белфаст, Бирмингем, Манчестер зэрэг зургаан том хотод нээнэ. Үүний дараа Бристол, Ливерпүүл хотоос гадна 10 хотод 5G сүлжээг нэвтрүүлэх аж. Түүнчлэн тус компаниас гадна өөр нэг харилцаа холбооны оператор компани болох “Vodafone” долдугаар сараас эхлэн Лондон гэх мэт Их Британийн долоон хотод 5G үйлчилгээг нэвтрүүлэхээ мэдэгджээ. Тус компанийнхан мөн “Хуавэй” компанийн тоног төхөөрөмжийг ашиглах гэнэ.

Эх сурвалж:CCTV.com
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404