НААДМААР ХҮҮХЭД ТӨӨРВӨЛ 108 УТСАНД ХАНДААРАЙ
2018/07/05

Нийслэлээс Хүүхэд осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долдугаар сараас наймдугаар сарын хоёрны хүртэл зохион байгуулж байна.

Нийслэл Хүүхэд осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долдугаар сараас наймдугаар сарын хоёрны хүртэл зохион байгуулж байна. Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны зургадугаар сарын 22-ний өдрийн 103 тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны зургадугаар сарын 26-ний өдрийн хоёрдугаар тогтоол болох “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан. Үүнийг үндэслэл болгон Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-АЯНЫ ХҮРЭЭНД ТАВАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

– Энэ нэг сарын хугацаанд юу хийж гүйцэтгэх талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээлэл хийлээ. “Уг аяны хүрээнд таван арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.

Үүнд:

-Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын дөрвөн чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Яармаг, Долоон буудлын пост/ хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх , хүүхэд тээвэрлэлтэд хяналт тавих

 

-Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон, цахим орчноор түгээх

-Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх

-Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн баяр наадамтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр ажиллуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404