УИХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлагатайг харгалзан үзэхийг ҮХЦ дүгнэсэн байна
2019/05/28

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх судлаач Д.Ганхуягийн маргааныг ҮХЦ хэлэлцсэн юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн н.Солонго танилцууллаа. 

 "ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын  тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 8-нд  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ны өдөр хэлэлцэж, нууцаар санал хураалтаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байна.

 УИХ-ын тухай хуулиар "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэх үзэх хүсэлтээ гишүүн өөрөө гаргасан, гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн чөлөөлнө" гэж байдаг. УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө ажилладаг. Аль ч тойргийн сонгогчид УИХ-ын гишүүнийг өөрийн тойргийн төлөөлөл гэж үзэх учиртай.  Үүнээс үзэхэд УИХ эдүгээ үйлчилж буй эрхзүйн зохицуулалтын дагуу дээр дурдсан хүсэлтийг шийдвэрлэж УИХ-ын 49 дүгээр тогтоол гаргасан байх тул уг шийдвэрийг холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргажээ. 

 Харин УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нөхцөлтэйгээр УИХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлагатайг харгалзан үзэхийг ҮХЦ дүгнэсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404