Н.Энхбаяр Манай Үндсэн хууль дампуурсныг ҮХЦ зарлалаа
2019/05/28

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 -ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээлдэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. ҮХЦ жүжиг тоглолоо. ҮХЦ онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа.  Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг ҮХЦ зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа. 

 

МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Сонгуулийг ямар хөрөнгөөр явуулах вэ. Хэрвээ төсвийн мөнгөөр явуулж болохгүй бол 2020 онд сонгууль явуулахаа болих хэрэгтэй. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Та нэр дэвшихэд ялах магадлал өндөртэй юу?

 

-Би сайн хэлж мэдэхгүй. Хэнтийн ард түмэнд л сонгох эрхийг нь олго. АН өчигдөр Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН Хэнтийг боловсролын газрын дарга н.Мөнхцэцэг гэж эмэгтэйгээ дэвшүүл, тэрэнд зориулж хууль өөрчилсөн. Тэгээд өрсөлдье. 

 

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс сонгуулийн зардал гаргах нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

 

-Нөхөн сонгууль дандаа Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж байсан. Урьдчилж төсвийн санхүүжилт тааж тусгах боломжгүй. Үндсэн хуулиар УИХ 76 гишүүнтэй байх ёстой. Гэтэл санаатайгаар сонгуулийг хойшлуулж, 75 гишүүнтэй яваад байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404