С.Эрдэнэ Нөхөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ
2019/05/28

Тэрбээр “УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ.

 Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг гишгэлээ. Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг ҮХЦ 17 мянган иргэнийхээ эрх ашгийг дэвслээд хаячихлаа” хэмээн шүүмжиллээ.

 Мөн тэрбээр ҮХЦ нь олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтэй  албан тушаалтнуудын захиалгыг хийдэг гүйцэтгэгч байгууллага болсныг өчигдрийн шийдвэр харуулсныг хэлж байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404