МУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид ААШТ-нд гурван жил дараалан финалд шалгарлаа
2019/05/28

МУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид ААШТ-нд гурван жил дараалан финалд шалгарсан цорын ганц баг боллоо. Харин эмэгтэй баг  шилдэг дөрөвт багтлаа.

Ингэснээр тэдэнд Токиогийн олимпод амжилттай оролцох том ирээдүй харагдаж байна. Эрэгтэйчүүд 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

Сүүлийн хоёр жилийн финалд манай баг Австралийн шигшээтэй тааран ялагдсан. Казахстан, Кыргызстан зэрэг багаас ур чадвар илт давуу ч Австралийн шигшээд дараалан ялагдсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404