Япон улсад халуунд цохиулсны улмаас 2 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ
2019/05/28

Япон улсад хэт халууны улмаас энэ сарын 20-26-ны хооронд 4 хүн нас барж, халуунд цохиулсны улмаас 2 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 дахин өндөр үзүүлэлт болсон аж.  

Хэт халууны улмаас хүн нас барсан тохиолдлууд янз бүрийн дүүргээс гарчээ. Тодруулбал, Аомори, Мияги, Осака, Гума мужид ийм хэрэг гарсан байна.

Агаарын температур тус улсад цельсийн 39 хэмд хүрч халжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404