Цус алдахад туслах цамц бүтээлээ
2019/05/28

Харахад ердийн хөвөн даавуунаас ялгарах зүйлгүй ч судас хагарах, шархдах үед цус алдалтыг тогтоох “шидтэй” материалыг БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотын эрдэмтэд гарган авсныг “Синьхуа” мэдээллээ. “Nature Communications” сэтгүүлд энэхүү материалаар хийсэн нимгэн цамцны тухай танилцуулахдаа шаардлагатай тохиолдолд артерийн судасны цус алдалтыг ч тогтоох чадвартай, амь насанд эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүс, аялагчдад зориулсан хэмээн онцолжээ.
Жэжянийн их сургуулийн химийн факультетийн багш, профессор Фань Жэ хүний зүрхнээс шахсан цусыг бие махбодиор дамжуулдаг бүдүүн болон хялгасан судас гэмтэх үед ашигладаг нунтаг цеолитыг зохих тун хэмжээгээр хөвөн даавуутай холин нийлэгжүүлсэн утсаар энэхүү материалыг хийснээрээ онцлог гэж ярьж байна. “Цеолитыг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд цус тогтоох зорилгоор түгээмэл ашигладаг. Гэхдээ шархан дээр  их хэмжээгээр тавих үед арьс, эд эсийг түлэх магадлалтай. Тиймээс хөвөн даавуун материалтай нийлэгжүүлсэн нь хэрэглэхэд хялбар, үр дүнтэй, цаг алдалгүй цус тогтоох боломжтой” гэж тэрбээр өгүүлжээ.

 Эх сурвалж:
CCTV.com
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404