МУ-д хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2019/05/28
Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

  1. Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Клэр Патриция Фэрнлэй
  2. Бүгд Найрамдах Ливан улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Милия Жаббур
  3. Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Мухаммад Кешаварц Кадех
  4. Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Канайым Джумадиловна Бактыгулова нарыг Итгэмлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотоос хавсран суух Элчин сайд нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404