ӨЛГИЙ СУМД “ЭРҮҮЛ ХҮНС” САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/05/28

Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд ЗДТГ-ын Төрийн Захиргааны хэлтсийн дарга Д.Ерболаар ахлуулсан ажлын хэсэг Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газруудад хяналт шалгалт хийжээ.Хяналт шалгалтад 164 аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан байна. Шалгалтаар хэрэглэх хугацаа нь хэтэрсэн 15 нэр төрлийн 747 150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч аймгийн Өлгий сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд устгуулахаар шилжүүлжээ. Мөн илэрсэн дутагдлыг арилгуулахаар 14 газарт 86 заалт бүхий албан шаардлага хүргүүлэн, цаашид дээрх зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, дотоод хяналтаа сайжруулан ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Үүнээс гадна “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” сарын аяны хүрээнд аймгийн Эрчимбаян-Өлгий ХК-ийн дулааны цахилгаан станцаас гарч буй хаягдал үнсэнд цацраг үүсгүүрийн хэмжилтийг мөн хийжээ.

 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404