“Huawei” үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй “Apple” бол миний багш
2019/05/27

АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг тавдугаар сарын дундуур хар жагсаалтад оруулж, Америкийн технологийн компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах замыг хааж, холбогдох зөвшөөрөлгүйгээр Америкт бизнес эрхлэхийг хориглосон билээ.

Жэнь Жэнфэй Блүүмберг агентлагийн сурвалжлагчийн тавьсан АНУ-ын эрх баригчдын авсан арга хэмжээний хариуд “Apple” компанийн Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хаах тухай асуултад хариулахдаа, “нэгдүгээрт ийм зүйл болохгүй, хоёрдугаарт, хэрэв ийм зүйл болбол, би хамгийн түрүүнд эсэргүүцнэ. “Apple” бол миний багш, дэлхийд тэргүүлэгч компани. Шавийн хувиар яагаад би багшийгаа эсэргүүцэх ёстой гэж? Хэзээ ч үгүй” гэж мэдэгджээ.  

Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тогтоосон экспортын хязгаарлалт нь компанийг хоёр жил тэргүүлэхэд саад болж байгааг үл харгалзан “Huawei” эсвэл зах зээлд нийлүүлж буй чипүүдийнхээ хэмжээг нэмэгдүүлэх эсвэл “5G “сүлжээнд зориулсан ухаалаг гар утсууд болон тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийнхээ давуу талыг хадгалах өөр гарцуудыг олох ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404