Хуульч Л.Батжав Хэнтийд нэр дэвшинэ
2019/05/27
Нөхөн сонгуульд 13 нам хуулийн дагуу оролцохоо илэрхийлсэн.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хуульч Л.Батжав бие даан нэр дэвшихээр болжээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг зургадугаар сарын 7-ныг хүртэл бүртгэх юм. Бие даан нэр дэвшигч нь 801 дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байх ёстой бөгөөд 5 сарын 25-аас эхлэн гарын үсэг цуглуулж байгаа аж. 
Ташрамд дурдахад Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404