"АМЖИЛТЫН ЭЗЭД 2019” тойргын аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2019/05/27

УИХ-ын Гишүүн Б.БАТТӨМӨР-ийн ажлын албанаас 5 дугаар сарын 25-ны өдөр "АМЖИЛТЫН ЭЗЭД 2019” тойргийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

 

"АМЖИЛТЫН ЭЗЭД-2019" тэмцээнд УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан сумын Өргөө, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр багийн нийт 112 тамирчин оролцож авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.

 

Эрэгтэй багийн төрөлд Нэгдүгээр байранд 8 дугаар баг, Хоёрдугаар байранд 4 дүгээр баг, Гуравдугаар байранд 6 дугаар багийн тамирчид тус тус шалгарчээ. Харин тэмцээний эмэгтэй багийн төрөлд 9 дүгээр багийн тамирчид түрүүлсэн бол Хоёрдугаар байрыг 4 дүгээр баг, Гуравдугаар байрыг 6 дугаар багийн тамирчид тус тус эзэлсэн байна. Онооны нийлбэр дүнгээр Нэгдүгээр байранд 4 дүгээр багийн тамирчид шалгарч, 8 дугаар баг, 6 дугаар багийн тамирчид удаалжээ. 

 

Мөн Шилдэг эрэгтэй тоглогчоор Дархан сумын 8 дугаар багийн тамирчин н.Сүхбат, Шилдэг эмэгтэй тоглогчоор 9 дүгээр багийн тамирчин н.Баярцэцэг тус тус шалгарсан байна.

 

Иргэдийн чөлөөт цагийг зөв, спортлог өнгөрүүлэх, нийтийн спортыг дэмжихэд тэмцээний гол зорилго оршиж буй талаар зохион байгуулагчид хэлж байна.

М.ГҮНЖИЛХАМ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404